Бид пиццаг цахимжуулсан
Бидний бүтээгдэхүүн бол дан ганц пицца биш, пицца бүтээгдэх бүх шат дамжлага юм. Пицца хийх бодлоос эхлэн сүүлчийн зүсэм хүртэл.
Бидний гайхалтай пицца хүргэх арга зам бол цахимчлал бөгөөд хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгахын тулд эхний өдрөөс эхлэн өөрсдийн платформыг хөгжүүлдэг. Тийм ээ, ганц пицца захиалахын тулд.
Dodo pizza апп. Сууж үйлчлүүлэх, очиж авах, хүргэлт ориулсан нэг л аппликейшн. Зөвхөн танд зориулсан пицца, үнэ ба урамшууллын код мөн 5%-ийн буцаан олголт.
Ухаалаг захиалга болон очиж авах. Хэрвээ та апп хэрэглэх сонирхолгүй байгаа бол захиалгаа терминал дээр үүсгэх боломжтой. Халуун тавиур дээрээс таны нэртэй пиццагаа шууд аваарай.
R&Дижитал. Төгс үйлчилгээний төлөөх биднэ байнгын судалгаа. Бид захиалгын үе шат бүрд хэрэглэгчдээсээ санал асуулга авч, шинэ жоруудыг улам сайжруулахын төлөө ажилладаг.
Додо. Эхний өдрөөс л эхлэн хөгжүүлсэн учир бидний цахим бүтээгдэхүүнүүд ямар ч алдаагүй ажилладаг. Энэ бүх үйлдлүүд болон бусад олон зүйлс бидний плапформ дээр ажилладаг.
100% амт, 0% сюрпризууд
Амтлах
- Манай бүтээгдэхүүнүүд зөвхөн шинэхэн ирсэн орцоор.
- Бид сая сая хэрэглэгчдийнхээ санал сэтгэгдлийг үндэслэн жорууддаа тогтмол өөрчлөлт хийдэг.
Гэнэтийн бэлэг
- Бид минут бүрийг тоолж, оновчтой байдлыг хангахын тулд алхам бүрийг тооцд ог.
- Бид өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаагаа илүү бүтээмжтэй байлгахын тулд цахим систем руу шилжсэн.
Бүгд хэвийн, бид шалгасан!

Үйлчлүүлэгчид амттай ба амтгүй, хурдан ба удаан, тухтай ба тухгүй, ойлгомжтой болон ойлгомжгүй ялгаануудыг сайн мэддэг. Тиймээс бид чанарын талаарх бүх зүйлд нухацтай ханддаг.
Удаан хугацааны туршид чанартай байдлыг хадгалахад хэцүү. Алсын хараа бүдгэрэн, асуудлуудууд анзаарагдхаа болин хүлээлт багасдаг ч хувь хүний хариуцлага чухал. Ийм учраас бүх захиалга амлалттай бүтдэг: Бүгд хэвийн, бид шалгасан.
Ил тод, хөндлөнгийн оролцоогүй нээлттэй үнэлгээ
Бүх салбарууд нээлттэй үнэлгээтэй бөгөөд ямар нэгэн шүүлтүүр болон төөрөгдүүлэх зүйл байхгүй. Бүх үг өгүүлбэр, од, үнэлгээ тусгай дэлгэцээр салбарууд болон оффисуудад харагддаг. Бүх үнэлгээ бүгдэд ил тод харагддаг.
Нээлттэй үнэлгээтэй байх нь шударга байдал, хүмүүст итгэлийг бий болгох бидний гол зорилго бөгөөд алдаагаа засах, сайжруулахад тусалдаг гол хэмжүүр юм. Заримдаа баяр баясал, заримдаа хатуу үнэнийг авчирдаг ч таны пиццаны амтыг илүү сайжруулах, биднийг өсөн дэвжихэд нээлттэй үнэлгээ хэрэгтэй.
Хүмүүсийн төлөө ажилладаг хүмүүс
Бидний үйлчлүүлэгчид өдөр бүр олон зүйл хийдэг: утсаар ярих, бусдад туслах, машин барих, шинэ санаа гаргах, болон ярилцах зэрэг. Бас хоол идэх, хооллох, санаа тавих, бусдын сэтгэлд нийцэх, халамжлахад цаг хугацаа хэрэгтэй. Бид өдөр бүр юунд санаа тавидгыг мэдэхгүй ч, Бидний мэддэг зүйл бол ямар ч өдрийг хэрхэн дээр болгох вэ! Хэн нэгэнд пицца, зууш, нам гүм уулзах газар хэрэгтэй бол Додо Пицца үргэлж бэлэн.
Бид пицца хийж байх хооронд та чухал зүйлдээ санаа тавь!
Сая сая хүнд хайрлагдан, итгэлийг даасан

Бидний түүх 2011 онд Оросын хойд хэсэгт орших Сыктивкар гэх жижиг хотоос эхэлсэн. Бид 13 жилийн хугацаанд 18 оронд нээгдсэн бөгөөд салбарын нийт тоо 1000-д хүрээд байна.
Гэхдээ анхны өдөр шигээл, бид салбар бүрийг цорын ганц юм шиг л санаа тавидаг. Тиймээс хүрэлцэн ирж туршиж үзээрэй!